f .: Нийслэлийн статистикийн газар :.
Сум

  Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.6 хувиар, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.

Улаанбаатар хотод байрладаг, иргэд, олон нийт ихээр үйлчлүүлдэг 13 хүнсний зах, худалдааны төв, супермаркетад хийсэн 21 нэр төрлийн 32 хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн 2026 оны 06 дугаар сарын 4 дахь долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 16 нэрийн барааны үнэ (50.0%) тогтвортой, 15 нэрийн барааны үнэ (49.6%) өссөн, 1 нэрийн барааны үнэ (3.1%) буурсан.

МАХНЫ ҮНЭ

2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 38619 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 34222 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.0 хувиар өсөж 34222 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар өсөж 38619 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.6 хувиар өсөж 27850 төгрөг, хонины цул махны үнэ 1.6 хувиар өсөж 28130 төгрөгийн дундаж үнэтэй байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 25000 төгрөгөөр, Харин үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 32000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ГУРИЛЫН ҮНЭ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3512 төгрөг, 1-р зэрэг нь 2521 төгрөг, 2-р зэрэг нь 1449 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. “Оргил” худалдааны төвд “Атар” талхыг хамгийн хямд буюу 2780 төгрөгөөр, харин “Е-март” худалдааны төвд 3150 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГОО

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.2 хувиар өсөж 3662 төгрөг, хүрэн манжин 5.0 хувиар өсөж 4418 төгрөг, монгол лууван 2.3 хувиар өсөж 3391 төгрөг, монгол байцаа 5.6 хувиар буурч 4892 төгрөгийн дундаж үнэтэй байна. Харин монгол сонгины үнэ тогтмол байна.

 

Хэрэглээний үнийн индекс, 2025 он

11.9%

Хүнс бараа, ундаа, ус
9.5%

Согтууруулах ундаа, тамхи
6.7%

Хувцас, бөс бараа, гутал
5.9%

Орон сууц, ус, цахилгаан, түлш
8.3%

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа
6.9%

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ
0.5%

Тээвэр
2.5%

Холбооны хэрэгсэл, шуудан
7.6%

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ
13.6%

Боловсролын үйлчилгээ
9.2%

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байр
12.6%

Бусад бараа, үйлчилгээ
 
Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft